images

Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжуудын тухай бизнес семинар зохион байгуулав

Үйл явдлын мэдээ

2024-10-10

234

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам Япон Улсын Ардын дипломатуудын нийгэмлэг “FEC”-тэй хамтран Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар бизнес семинарыг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 30 орчим бизнес эрхлэгчид оролцсон юм.

Семинарын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар дэлгэрэнгүй илтгэл тавьж, хоёр улсын эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх боломжийг хэлэлцэв. Элчин сайдын яамны төлөөлөгчид Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг онцлон танилцуулж, Япон Улсын бизнес эрхлэгчдийг Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриалав.

Арга хэмжээний үеэр оролцогчид Монгол, Японы хоорондын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд Япон Улс, Төв Азийн зах зээл рүү Монгол Улстай хамтран шинэ түншлэл тогтоох талаар халуун яриа өрнүүлэв. Энэхүү яриа хэлэлцээ нь хоёр улсын хамтын ажиллагааны хүрээг тэлж, бүс нутгийн эдийн засгийн харилцаанд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой боллоо.