Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ш.Койзүми-тэй уулзав.
Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Байгаль орчны сайд асан Ш.Койзүми-тэй 1 дүгээр сарын 20-ны өдөр уулзаж хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын боломж, шийдвэрлэх асуудал, Парламентын залуу гишүүд хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх талаар ажил хэрэгч яриа өрнүүлэв.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Баярсайхан Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ш.Койзүмид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад бодлого, хоёр улсын эдийн хамтын ажиллагааны талаар танилцуулга хийж, санал солилцов.
Ш.Койзүми гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгэнд талархал илэрхийлж, хариу мэнд хүргэв. Мөн тэрбээр ойр дотно улс төрч нөхдийн хамт Монгол Улсад ойрын хугацаанд айлчлах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ш.Койзүми нь Канагава мужийн Ёкосүка, Миүра хотууд хамаарах Парламентын Төлөөлөгчдийн танхимийн сонгуулийн 11 тойргоос 2009 оноос хойш нийт 5 удаа тасралтгүй сонгогдоод байна. Ш.Койзүми өнгөрөгч 2024 оны 10 дугаар сард явагдсан Япон Улсын эрх баригч ЛАН-ын даргын сунгаанд хүчтэй өрсөлдсөн, тус намын залуу лидерүүдийн нэг юм.