ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.ИШИЙ, Р.МАЦҮКАВА НАРТАЙ УУЛЗАВ.
Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын гишүүн М.Иший, Р.Мацүкава нартай 2 дугаар сарын 26-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын гишүүн М.Иший, Р.Мацүкава нарт Монгол Улсын гадаад бодлого, Монгол, Япон хоёр улсын улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар танилцуулга хийж, санал солилцов.
Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын гишүүн М.Иший, Р.Мацүкава нар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Япон Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр 3 дугаар сарын 3-ны өдөр НҮБ-ын Их сургуультай хамтран зохион байгуулах “Эмэгтэйчүүд, Энхтайван, Аюулгүй байдал (WPS)” сэдэвт симпозиумийн панел хэлэлцүүлэгт оролцохоо илэрхийлэв.
https://unu.edu/.../women-peace-and-security-mongolia...
https://jp.unu.edu/.../women-peace-and-security-mongolia...