МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН “МОНГОЛЫН ТҮҮХ, ШАШИН, СОЁЛ” ХАМТАРСАН СИМПОЗУМД ОРОЛЦОВ
Элчин сайд Б.Баярсайхан 06 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Их сургууль-Япон Улсын Ришшо Их сургууль хамтран “Монголын түүх, шашин, соёл” сэдвээр зохион байгуулсан эрдэм шинжилгээний симпозумд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Их сургууль Японы Ришшо Их сургуультай 2024 оны 9 дүгээр сард эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа тогтоосон ба Ришшо Их сургууль энэ жил тус хамтын ажиллагааны хүрээнд уг симпозумыг зохион байгуулав.
Хамтарсан симпозумд МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийн Олон улс судлал, Ази судлалын тэнхимийн Профессор С.Баттулга, Профессор Т.Болдбаатар болон Шашин судлал, философийн багш О.Бундарь нар “Монголын шашины өнгөрсөн ба одоо”, “Монгол дахь шашны сэргэлт болон шашны гадаад харилцааны асуудлууд” сэдвээр илтгэл тавив. Мөн судлаачдын дунд өрнүүлсэн панел хэлэлцүүлэгт тус яамны Консулын хэлтсийн дарга Л.Даваажаргал оролцож, Японы ахлах сургуулийн сурах бичигт "Монголын түүх"-ийн талаарх мэдээлэл шинэчлэлтийн талаарх асуудлыг хөндөв.
Монгол Улсын Их сургууль-Япон Улсын Ришшо Их сургуулиуд эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг 5 жилийн хугацаатай байгуулсан ба Монгол-Япон хоёр улсын боловсрол, түүх, шашин, соёлын солилцоо, оюутан судлаачдыг дэмжих чиглэлд анхаарч ажиллана. Ришшо Их сургууль нь шашин судлалын чиглэлээр 1600-аад онд анхны сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ба 1872 онд орчин цагийн их сургууль болон байгуулагдсан ба тус сургуульд түүх, соёл, хүмүүнлэг, эдийн засаг, хууль зэрэг өргөн хүрээнд бакалавр, магистрын зэрэг олгох сургалтууд явуулдаг аж.