ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НАРЫН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Энэхүү түүхэн айлчлал нь Монгол, Япон хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд шинэ эрин үеийг эхлүүлж, итгэлцэл, ойлголцлыг улам гүнзгийрүүлэх чухал алхам боллоо. Монголын ард түмний эрхэм дээд бахархал Үндэсний их баяр наадмын үеэр хэрэгжсэн уг төрийн айлчлал нь хоёр орны ард иргэдийн нөхөрлөлийг гүнзгийрүүлэн бэхжүүлж, соёл, уламжлал, үнэт зүйлсээ хуваалцсан онцгой бөгөөд дурсамжит мөчүүдийг бүтээсэн билээ.
Монгол, Японы харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэх төрийн айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран зүтгэсэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эзэн Хааны ордны захиргаа, хоёр улсын Гадаад харилцааны яам, Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яам болон холбогдох байгууллагуудын албан хаагчид, халуун дулаанаар хүлээж авсан ард түмэндээ чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд
БАНЗРАГЧИЙН БАЯРСАЙХАН