Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан Кюүшү бүсийн Оита мужид ажиллалаа
Япон-Монголын Эв Найрамдалын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Элчин сайд асан Т.Шимизү-гийн урилгаар Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан, Фүкүока дахь Өргөмжит консул Ё.Миишо, Өргөмжит консулын ажлын албаны зөвлөх Т. Аоки нарын хамт 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Оита мужийн Бэппү хотод ажиллалаа.

Энэ үеэр Элчин сайд Б.Баярсайхан тэргүүтэй зочдыг Рицүмэйкан Ази, Номхон далайн их сургуульд Рицүмэйкан их сургуулийн ТУЗ-ын дарга Моришима Томоми, Рицүмэйкан их сургуулийн захирал Накатани Ёшио, дэд захирал Такаяма Шигэрү нар сургууль дээрээ хүлээн авч албан уулзалт хийсэн. Уулзалтын үеэр ТУЗ-ын дарга Моришима Томоми “2026 онд тус сургуульд бакалавр, магистр, докторын түвшинд 107 монгол оюутан суралцаж байна. Монгол оюутнуудад зориулан 30%, 50%, 65%, 80%, болон 100% хүртэлх хувийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь монгол оюутнуудын сургалтын төлбөрт том дэмжлэг болж байна.” гэж онцоллоо.

Элчин сайд Б.Баярсайханг Бэппү хотод ажиллах үеэр ЯМЭНН-ийн Ерөнхийлөгч Т.Шимизү монголчуудад зориулан гольфийн нөхөрсөг тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Тус нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү тэмцээний үеэр монголчууд сумо бөхийн спортод амжилт гаргаж ирсэн бол цаашид гольфийн спортоор хичээллэх нь хоёр орны иргэд хоорондын нөхөрлөл, найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг илэрхийлсэн.

Тэрбээр “Япон-Монголын найрамдлын нийгэмлэг”-ээс тус тэмцээнд оролцсон тамирчдад зориулан хүлээн авалтын арга хэмжээг зохион байгууллаа. Тус хүлээн авалтад тамирчдаас гадна Оита мужийн Бэппү хотын дэд дарга Абэ Масүо, Оита мужийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Асо Эисүкэ (өмнө нь хурлын дарга байсан), Бэппү хотын Аялал жуулчлалын газрын дарга Маки Кожи болон албаны хүмүүс урилгаар оролцож, бүс, орон нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.