images

Элчин зөвлөх А.Дэлгэрмаа Шовагийн их сургуулийн “Welcome party”-нд оролцов

Үйл явдлын мэдээ

2026-05-27

113

Элчин зөвлөх А.Дэлгэрмаа Шовагийн их сургуульд анагаах ухааны чиглэлээр суралцах оюутнуудыг хүлээн авах “Welcome party”-нд оролцож, нээлтийн үг хэлэв. Энэ жил Монгол Улсаас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн, Уушиг, амьсгалын замын тасгийн эмч Ц.Цэлмэг мэргэшил дээшлүүлэн суралцахаар болсон байна.

Шовагийн их сургуулийн энэ жилийн элсэлтээр манай улсаас гадна Румын Улсын 1 оюутан, Вьетнам Улсын 2 оюутан, БНХАУ-ын 2 оюутан, Мадагаскар Улсын 1 оюутан тус тус суралцахаар болжээ. Шовагийн их сургууль нь Монгол Улсаас 2002 оноос эхлэн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан элсүүлж эхэлсэн бөгөөд нийт 23 оюутан, эмч нарыг ийнхүү сургаад байна.