images

Нийгата муж-Монголын найрамдлын нийгэмлэгийн семинар зохион байгуулагдлаа

Үйл явдлын мэдээ

2026-05-28

32

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан 5 дугаар сарын 28-ны өдөр

Нийгата хотод зохион байгуулагдсан семинарт оролцлоо.

Элчин сайд Б.Баярсайхан Нийгата дахь Монгол Улсын Өргөмжит консулын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Нийгата Монголын хамтын ажиллагааны

семинарт урилгаар оролцож, “Монгол Улсын эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл тавилаа.

Тус семинарын үеэр Нийгата мужийн Их сургуулийн Ректор, профессор Вакасүги Рюүхэи “Монголын эзэнт гүрний үеэс өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдал”

сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцлоо.

Энэ удаагийн семинарын илтгэлүүд эрт, эдүгээгийн Монгол Улсын түүх, соёлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс гадна цаашид улсын хөгжлийн бодлогын чиг хандлагыг оролцогчдод танилцуулснаараа чухал ач холбогдолтой байв.

Нийгата муж-Монголын найрамдлын нийгэмлэгийн хамтарсан семинарт Нийгата муж, Нийгата хотын зариргааны төлөөллөөс эхлээд Токио хот, Нийгата мужид үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл зэрэг 50 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.