images

ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН ЛИБЕРАЛ АРДЧИЛСАН НАМЫН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Үйл явдлын мэдээ

2026-06-02

25

Элчин сайд Б.Баярсайхан Либерал Ардчилсан Намын Гадаад хамтын ажиллагааны газраас зохион байгуулсан япон хэлтэй Элчин сайд нарын “Нагатакай” арга хэмжээнд 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр оролцов. Тус арга хэмжээнд Япон Улсад суугаа 13 улс, бүс нутгийн Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар оролцож, улс төр, эдийн засаг, соёлын харилцааны асуудлаар харилцан санал солилцов.

ЛАН-ын Гадаад хамтын ажиллагааны газрын даргаар Японы туршлагатай улс төрч Коно Таро ажиллаж байна. Тэрээр Япон Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын ажлын хэсгийг ахалж байсан аж.