images

“МОНГОЛЫН ЗУРАГТ НОМЫН ҮЗЭСГЭЛЭН” ГАРЧ БАЙНА.

Үйл явдлын мэдээ

2026-06-05

23

Элчин сайд Б.Баярсайхан 6 дугаар сарын 5-ны өдөр Тояма мужийн Имизү хот дахь “Ошима зурагт номын музей”-д нээгдсэн “Монголын зурагт номын үзэсгэлэн”-гийн нээлтэд оролцов. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Имизү хотын дарга М.Нацүно, Тояма мужийн Амьдралын орчин, соёлын газрын захирал Н.Такэүчи, Монгол Улсаас Тояма мужид суугаа Өргөмжит консул К.Фүжишигэ, Монгол Улсаас хүрэлцэн ирсэн хүүхдийн номын зохиолч А.Даваасүрэн, н.Батжаргал нарын албаны хүмүүс оролцов. Элчин сайд мэндчилгээндээ хүүхэд багачуудын ертөнцийг танин мэдэх “цонх” нь болсон зурагт ном нь мэдлэг олгоод зогсохгүй хүнлэг энэрэнгүй сэтгэл, бүтээлч сэтгэхүй, бусдыг ойлгох чадварыг төлөвшүүлдэг болохыг дурдаж, энэ чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монголын соёл, уламжлалыг танилцуулсан хүүхдийн зурагт ном нь Японы хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд Монгол орны талаар илүү сайн ойлголт өгөхөд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэв.

http://www.ehonkan.or.jp/

Энэхүү үзэсгэлэн нь 5-11-ний өдрүүдэд болох бөгөөд Монгол, Япон хоёр орны соёлын харилцаа, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхийн зэрэгцээ хүүхэд багачуудын мөрөөдөл, хүсэл тэмүүллийг дэмжих ач холбогдолтой арга хэмжээ болж байна. “Монголын зурагт номын үзэсгэлэн” арга хэмжээний үеэр ЭСЯ-ны консулын хэлтсээс консулын үйлчилгээ үзүүлэв.