images

ЭЛЧИН САЙДЫН ДЭРГЭДЭХ “ЯПОН УЛС ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

Арга хэмжээ

2026-06-03

34

2025 оны 11 дүгээр сарын 24-ний Даваа гарагт Япон Улсад үйл ажиллагаа явуулдаг монголчуудын үүсгэн байгуулсан нийгэмлэг, холбоо, клуб, төрийн бус байгууллагуудын чуулга уулзалт болж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын дэргэд “Япон Улс дахь Монгол иргэдийн Зөвлөл” байгуулсан билээ. Монгол иргэдийн зөвлөл болон төрийн бус байгууллага, холбоо, иргэд дахин чуулж, ЭСЯ-тай хамтран харилцан мэдээлэл солилцох, иргэдийн эрх ашгийг хамгаалах, соёл, боловсрол, эрдэм шинжилгээ, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих, гамшиг, онцгой байдлын үед хамтран ажиллах тогтолцоо бүрдүүлэх асуудлыг хэлэлцэх шаардлага үүсээд байна.

Энэ үүднээс Зөвлөлийн ээлжит хоёр дахь удаагийн хурлыг зарлаж байна. Уг хуралд өмнөх хуралд оролцсон болон оролцоогүй ч Япон Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг монгол иргэдийн холбоо, нийгэмлэгүүд төлөөлөгчөө илгээж, идэвх санаачилгатай оролцохыг урьж байна.

Хурлын хөтөлбөр:

Огноо: 2026 оны 6 дугаар сарын 27-ны Бямба гараг 10:00-13:00 цаг

Болох газар: Элчин сайдын яам

Хэлэлцэх асуудал:

Элчин сайдын яамнаас эрхлэн хийж буй “Аюулгүй байдлын гарын авлага”-ын тухай, гамшиг, гэмт хэрэг, онцгой байдлын үед иргэдийн зүгээс авах арга хэмжээний тухай

Зөвлөлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар санал солилцох

Зарим дэд хороодыг үүсгэн байгуулах хурал хийх: /Жишээлбэл/

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд хороо;
  • Боловсрол, соёл, сургуулийн байгууллагын дэд хороо
  • Оюутан залуучуудын дэд хороо;
  • Ресторан, жуулчны баазын дэд хороо
  • Мэдээлэл, олон нийттэй харилцах дэд хороо;
  • Бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд хороо;
  • Гамшиг, онцгой байдлын үеийн хамтын ажиллагааны дэд хороо;

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ