images

Элчин сайд Б.Баярсайхан монгол судлаач А.Камимүратай уулзав

Үйл явдлын мэдээ

2026-06-19

20

Элчин сайд Б.Баярсайхан Токиогийн Гадаад судлалын их сургуулийн судлаач Акира Камимүратай уулзан, ирэх жил хийгдэх аялан тоглолтын талаар санал солилцов.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Соёлын элч, туульч Э.Баатаржав, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, шилдэг өвлөн уламжлагч, цуурч Б.Наранбат, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн судлаач Акира Камимүра нар Монгол Улсын “Соёлын өвийн үндэсний төв”-тэй хамтран Япон Улсад 2027 оны 4 дүгээр сард Монголын язгуур урлагийг сурталчлан таниулах аялан тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул тухайн ажлаар хэрхэн хамтарч ажиллах талаар Элчин сайдтай зөвшилцөж, санал солилцов.