images

Японы "Суралцагч ажилтан" тогтолцоо хэрэгжихтэй холбогдуулан хамтарсан хэлэлцүүлэг хийлээ

Үйл явдлын мэдээ

2026-06-26

45

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Олон улсын хүний нөөцийн байгууллага /ЖИТКО/-тай хамтран 2027 оны 4 дүгээр сараас хэрэгжих “Суралцагч ажилтан тогтолцоо”-ны хэлэлцүүлгийг ЭСЯ-нд 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

2027 оноос хэрэгжих “Суралцагч ажилтан” тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Элчин сайдын яамны Зөвлөх Б.Хорлоо танилцуулж, Япон Улсын Олон улсын хүний нөөцийн байгууллага /ЖИТКО/-ын дэд дарга Күмэ Масато илтгэл тавив.

Тус хэлэлцүүлэгт японы талаас Монгол Улсаас ажиллах хүчний гэрээний дагуу ажилтан хүлээн авч буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, монголын талаас ажилтан илгээгч байгууллагын удирдлага цахимаар оролцож, асуулт асууж, харилцан санал солилцов.

Япон Улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн тоо 2025 оны байдлаар 21186 байгаа бөгөөд үүнээс Ур чадварын дадлагажигч, Тусгай ур чадвартай ажилтан тогтолцооны хүрээнд 3297 иргэн бүртгэлтэй байна.