images

Элчин сайд Б.Баярсайхан Хокүрикү бүсийн Фүкүи, Ишикава, Тояма мужуудад ажиллав

Үйл явдлын мэдээ

2026-06-27

23

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан 6 дугаар сард Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд Япон Улсын Хокүрикү бүсийн Фүкүи муж, Ишикава, Тояма мужуудад ажиллав.

Элчин сайд Б.Баярсайхан энэ үеэр Фүкүи мужийн захирагч Ишида Такато-тай уулзахаар Фүкүй мужид, Ишикава мужийн захирагч Ямано Юкиёши, Тояма мужийн Имизү хотын дарга Нацүно Мотоши нартай тус тус албан уулзалт хийж, мужуудад зочлов.

Тус уулзалтад Элчин сайд Б.Баярсайханг дагалдан Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ оролцов. Энэ үеэр Өргөмжит консул К.Фүжишигэ Япон-Монгол хоёр улсын бүс орон нутгийн түвшинд хамтран ажиллаж буй төсөл арга хэмжээний талаар товч мэдээлэл өгөв.

Элчин сайд Б.Баярсайхан мужийн захирагч нартай уулзах бүртээ манай хоёр улсын "Энхтайван хөгжил, цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл"-ийн хүрээн дэх "Хүн" төвтэй бодлогын хэрэгжилтийг хангахад Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ-гийн манлайлал, хувь нэмэр, үүрэг оролцоо өндөр байгааг онцлов. Мөн Өргөмжит консул К.Фүжишигэ-гийн санаачилгаар 6 дугаар сард 14 хоногийн туршид зохион байгуулах “Монголын зурагт номын үзэсгэлэн” арга хэмжээ нь Хокүрикү бүсийн иргэдэд Монгол Улсыг сурталчилсан ач холбогдолтой арга хэмжээ болохыг дурьдсан.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Баярсайхан Хокүрикү бүсийн Фүкүи муж, Ишикава муж, Тояма мужийг Монгол Улсын Зүүн бүсийн аймгуудтай холбох, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх хүсэлтээ гаргахад, мужийн захирагчид тус саналыг дэмжин ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.