images

Хокүрикү бүсэд Монгол Улсыг сурталчлах зурагт номын үзэсгэлэн зохион байгуулагдлаа

Үйл явдлын мэдээ

2026-06-14

24

Тояма дахь Монгол Улсын Өргөмжит консул К.Фүжишигэ-гийн санаачилгаар Тояма мужийн Имизү хотод "Монголын зурагт ном-Тал нутгийн салхиар дамжин ирсэн домог" сэдэвт үзэсгэлэн 2026 оны 6 дугаар сарын 5-14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан тус үзэсгэлэн, арга хэмжээг дэмжин мэндчилгээ дэвшүүлж оролцов. Мөн энэ үеэр Хокүрикү бүсэд ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд зориулан тус яамны Консулын хэлтсээс иргэний бүртгэл, итгэмжлэл зэрэг төрийн үйлчилгээг үзүүлэв.

Энэ өдрүүдэд Монголын түүх, соёлыг сурталчилсан олон арга хэмжээг үе шаттай зохион байгуулсан ба япончуудад монгол гэр барих, монгол гэрт аж төрөх нүүдэлчдийн аж амьдрал, ахуй соёлыг дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ хүүхдүүд шагай тоглож үзэх боломжийг бүрдүүлсэн баялаг агуулгаар дүүрэн арга хэмжээ болж өндөрлөлөө.

"Монголын зурагт ном-Тал нутгийн салхиар дамжин ирсэн домог" сэдэвт үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Тояма дахь Өргөмжит консулын газрын цахим хуудсаас авна уу.

https://www.mongolia.toyama.jp/event/2026/20260614.html