images

Элчин сайд Б.Баярсайхан Коочи мужид зохион байгуулагдсан “Япон, Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн анхдугаар нэгдсэн хуралдаанд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Үйл явдлын мэдээ

2026-07-08

137

Монгол Улсаас Токүшима мужид суугаа Өргөмжит консул Ш.Каваүчи анх “Баруун Япон, Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг”нэртэйгээр тус нийгэмлэгийг санаачлан байгуулсан бөгөөд энэ удаа үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж, бүх Японыг хамран хоёр улсын соёл, боловсрол, орон нутаг, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхийг зорьж буй. 
Элчин сайд Б.Баярсайхан ирэх онд тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтан бүсчилсэн хөгжлийн хүрээнд орон нутаг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхиийн чухлыг онцлов.
Анхдугаар нэгдсэн хуралдаанаар нийгэмлэгийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны үйл ажиллагааны явцыг хэлэлцэж, Токио, Кюүшү, Токүшима, Коочи дах салбар зөвлөлийг байгуулав.
Тус нийгэмлэгийн цаашдын үйл ажиллагааг Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан хоёр улсын бүс, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх чиглэлд эрчимжүүлж, Токио дахь ЭСЯ, Осака дахь Ерөнхий консулын газар нягт хамтран ажиллахаар болов.