Нагано мужийн "Shimintimes" мэдээллийн суваг Мацүмотогийн нисэх буудлаас Өмнөговь аймгийн Даланзадгадын нисэх буудал руу олон улсын чартер нислэг үйлдэгдсэн талаар цахим хуудаснаа мэдээлжээ.
Энэ сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотын нисэх буудалд Японы Мацүмото хотоос чартер нислэг үйлдэгдэж, тус нислэгээр 84 япон зорчигч монголын говийг зорьжээ.
Монгол-Япон хоёр улсын хооронд чартер нислэгүүд хийгдэж байгаа боловч энэ удаа орон нутаг дахь нисэх онгоцны буудалд шууд газардаж буй нь анхны тохиолдол боллоо.
Японы аялал жуулчлалын "Алпико Нагано Травел" компанийн ерөнхийлөгч Хора Нобүо "Энэ бол түүхэн тэмдэглэлт анхны нислэг бөгөөд аялагчиддаа тавтай аялахын хүсэн ерөөе" хэмээсэн бол Мацүмото хотын Тээврийн бодлогын газрын дарга Аоки Хидэаки "Мацүмотогийн нисэх онгоцны буудлаас шууд гадаад улс руу нисэх боломж байгааг, давуу талыг олон хүн мэдэж аваасай гэж хүсэж байна" гэж онцоллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу.