images

Хирошимагийн Их Сургуулийн харьяа Морито Олон Улсын Дээд Боловсролын Академи, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль хооронд оюутан солилцооны хөтөлбөр эхэллээ

Үйл явдлын мэдээ

2026-07-27

52

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр энэ оны 1 дүгээр сард МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Нагоягийн Сангёо Их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан. Энэ удаа Хирошимагийн Их Сургуулийн харьяа Морито Олон Улсын Дээд Боловсролын Академи, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль хооронд хамтарсан хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа бүс, орон нутгийн түвшинд өргөжин тэлж байна.

Тус арга хэмжээний Хүндэт зочноор Хирошима дахь Монгол Улсын Өргөмжит консул Оүэ Масато уригдаж, тус консулын газрын зөвлөх Моримото Акиёши нээлтийн арга хэмжээнд оролцов.

Уг хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд 1-р ээлжид Монгол Улсын өнцөг булан бүрээс шигшигдсэн 22 оюутан Морито Олон Улсын Дээд Боловсролын Академийн япон хэл, япон соёл болон математик, хими, физик зэрэг байгалийн ухааны хичээлүүдийг судлах юм. Оюутнууд 2027 оны 4 дүгээр сараас эхлэн тус сургуулийн бакалаврын ангид элсэх ба цаашид Байгалийн ухаан, Интеграцчлал, Биологи, Инженерчлэл, Мэдээллийн технологийн салбарыг сонгон суралцах боломжтой байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу.

https://www.hiroshima-u.ac.jp/international/news/98740