ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Г.АМАРТҮВШИН ЖАЙКА-ГИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ё.ЁШИФҮМИ-ТЭЙ УУЛЗАВ
Монгол, Японы ГХЯ-д хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалтад оролцож буй Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Дэд ерөнхийлөгч Ё.Ёшифүми-тэй уулзав.
Уулзалтаар Монгол, Японы “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дэд сайд Г.Амартүвшин “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Монгол–Японы сургалтын эмнэлэг, инженерийн хүний нөөц бэлтгэх болон тэтгэлэгт хөтөлбөрүүд Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
ЖАЙКА-гийн Дэд ерөнхийлөгч Ё.Ёшифүми хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж, аливаа тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.