images

Япон-Монголын Оюутны форумын бүртгэл хийгдэж байна

Үйл явдлын мэдээ

2026-08-03

57

Япон Улсын Гадаад хэргийн яамнаас Япон-Монголын Оюутны V форумд оролцох хүсэлтэй оюутан залуусыг бүртгэж эхэллээ.

Япон-Монголын оюутны форум нь хоёр орны оюутнууд мэдээлэл солилцох замаар харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэх, тулгамдсан нийтлэг асуудлуудыг хэлэлцэх, улмаар хоёр улс, бүс нутаг, дэлхийн ирээдүйн төлөө хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлэх талбар болж буй юм.

Хоёр улсын харилцааг хөгжүүлэх үндэс нь ард түмний солилцоо, харилцан ойлголцол билээ. Энэ үүднээс 2022 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Залуучуудын солилцоог дэмжих жилийн ойн арга хэмжээний хүрээнд Япон-Монголын оюутны форумыг анх зохион байгуулсан. Мөн оны арваннэгдүгээр сард болсон Япон-Монголын дээд түвшний уулзалтын мөрөөр гаргасан Хамтарсан мэдэгдэл болон “Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөр (2022-2031)”-т мөн уг форумын талаар тусгаад буй.

Япон-Монголын Оюутны Форумын үеэр япон оюутнууд болон Япон Улсад суралцаж буй монгол оюутнууд онлайн сургалтад хамрагдаж, харилцан туршлага судлаж, найрамдал, харилцан итгэлцэл, ойлголцлоо гүнзгийрүүлэн бэхжүүлдэг болно.

💎Уг арга хэмжээнд оюутан залуус Та бүхнийг идэвхтэй оролцон, хамрагдахыг тус Элчин сайдын яамны зүгээс уриалж байна.

2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл бүртгэнэ.

Форумын өмнөх цахим хэлэлцүүлэг:

2026 оны 08 дугаар сарын 22, 29-ний өдрүүдэд

Форум:

2026 оны 09 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд тус тус болно.

Дараах холбоосоор нэвтэрч, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

https://www.mofa.go.jp/mofaj/a_o/c_m1/mn/page22_003859.html