images

Хирошимагийн "Энх тайвны дурсгалын ёслол" боллоо

Үйл явдлын мэдээ

2026-08-06

62

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хирошима хотын Энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан "Энх тайвны дурсгалын ёслол"-д урилгаар оролцлоо.

Хирошима хотын захиргааны зүгээс жил бүрийн энэхүү өдөр “Энх тайвны дурсгалын ёслол”-ыг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн ёслолд өдийг хүртэлх хамгийн олон буюу 123 улс, бүс нутаг болон Европын Холбооны төлөөлөгчид, амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд, иргэдийн төлөөлөл оролцож, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв.

Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи уг арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ “Хирошима-д цөмийн бөмбөгний золиос болсон хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж, гашуун түүхийг давтахгүй байх,цөмийн зэвсэггүй даян дэлхийг цоглоохын төлөө ажиллах болно. Хирошима болон Нагасакид тохиосон гамшигт сүйрлийн улмаас олон мянган хүний амссан зовлон зүдгүүрийг хэзээ ч дахин давтаж болохгүй. Миний бие цөмийн зэвсэггүй, энх тайвныг бататган цогцлоохын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллахаа тангараглаж байна" гэж онцолсон.

Элчин сайд Б.Баярсайхан Хирошима хотод цөмийн бөмбөг хаясан өглөөний 08:15 цагт "Энх тайвны хонх" цохих хүндэтгэлийн ёслолд оролцож, хүндэтгэл үзүүлэв.

Цөмийн бөмбөгдөлтийн уршгийн улмаас сүүлийн нэг жилийн хугацаанд нас барсан 4,393 иргэний нэрсийг дурсгалын самбарт нэмж байршуулснаар нийт амь үрэгдэгсдийн тоо 350 мянга даваад буй аж.

https://www.kantei.go.jp/.../stat.../2026/0806hiroshima.html