“Аичи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадам Япон Улсын Аичи муж, Нагоя хотноо 2026 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр энэхүү наадмыг зохион байгуулагчдын нэг болох Аичи мужийн Засаг даргын Тамгын газрын Азийн наадам, Азийн Пара наадмын сурталчилгаа, зохион байгуулалтын газрын дарга Масүда Такаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр газрын Т Масүда “Аичи-Нагоя 2026” наадмын хөтөлбөр, бэлтгэл ажлын явцын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн уг наадмын хүрээнд Монгол Улс болон Аичи муж, Нагоя хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буй гэв.
Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улсаас уг тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөж буй талаар танилцуулж, Монголын Үндэсний Олимпын Хороотой хамтран уг наадамд оролцох баг төлөөлөгчдөө дэмжин ажиллахаа илэрхийлж, Монголын Үндэсний Олимпын Хорооноос “Аичи-Нагоя 2026 Азийн тэмцээн”-ийг дэмжиж ажиллах “Спортын атташе”-гаар томилогдон, монголын баг тамирчдад бүх талын туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж буй Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчи-гийн үйл ажиллагааг танилцуулав.

"Аичи-Нагоя 2026" Азийн 20 дахь удаагийн наадмын нээлт, хаалтын ёслол болох Нагоя хотын Мизүхо паркийн хөнгөн атлетикийн цэнгэлдэх хүрээлэнг голлож, спортын 43 төрлийн тэмцээн, уралдаан 53 байгууламжид явагдах бөгөөд зарим төрөл нь Токио, Шизүока, Осака зэрэг бусад хот, бүс нутагт зохион байгуулагдах юм.
Уг тэмцээнд 322 тамирчин (159 эрэгтэй/163 эмэгтэй), пара тэмцээнд 172 тамирчин (97 эрэгтэй/75 эмэгтэй) оролцохоор бүртгүүлээд байгаа аж.
Япон Улсад ажиллаж, амьдарч буй Монголчууд та бүхнийг Монголын баг, тамирчдыг дэмжигч Япон иргэдийн хамт эх орныхоо баг тамирчдаа уухайлан дэмжихийг уриалж байна!