images

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн, “Комэй” намын бодлогын зөвлөлийн дарга, Парламент дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) бүлгэмийн орлогч дарга М.Таниаи

Үйл явдлын мэдээ

2026-08-27

6

Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн, “Комэй” намын бодлогын зөвлөлийн дарга, Парламент дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) бүлгэмийн орлогч дарга М.Таниаи-г 2026 оны 08 дугаар 27-ны өдөр ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзав.

М.Таниаи гишүүн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламент дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) бүлгэмийн дарга С.Нода (Либерал Ардчилсан нам)-гаар ахлуулсан “Монгол дахь UNICEF-ын төслүүдтэй танилцах Парламентын гишүүдийн баг”-ийн бүрэлдэхүүнд багтан 2026 оны 09 дүгээр сарын 06-09-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд Япон Улсын Засгийн газрын ХАЁТ-ийн хүрээний буцалтгүй тусламжаар бүтээн байгуулагдсан "Монгол-Японы эмнэлэг"-ийн үйл ажиллагаатай энэ үеэр мөн танилцах аж.

Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлж, цаашид хамтын ажиллагааг улам бүр нягтруулахын төлөө буйгаа илэрхийллээ.