ЭКСПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзав.
Ерөнхий сайд Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлт, түүний дотор Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.
“Инженер, технологийн дээд боловсрол” (MJEED), “Япон загварын инженер, технологийн дээд боловсролоор дамжуулан инженер бэлтгэх орчныг сайжруулах” (KOSEN) төслүүдийн хүрээний хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монгол иргэд Япон Улсад зорчих нөхцөлийг үе шаттай хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ.