“МОНГОЛ БАНХАР” үзэсгэлэн
Урлаг судлаач, зураач Б. Болортуяагийн анхны бие даасан үзэсгэлэн “MONGOL BANKHAR” 2026 оны 10 дугаар сарын 10–14-ний өдрүүдэд Япон Улсын Токио хотноо дэлгэгдэнэ.
Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, сүр хүч, тэсвэр хатуужил, ухаалаг, үнэнч чанараараа онцгой Монгол банхар нь нүүдэлчин соёлын амьд өв билээ.
Энэхүү үзэсгэлэнд Монгол банхарын сүр хүч, үнэнч чанар, өвөрмөц төрхийг харуулсан 30 гаруй уран зураг дэлгэгдэхийн зэрэгцээ Монгол Банхар Судлалын Холбооноос банхарын өдөр тутмын амьдрал, монгол ахуйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулна.
2026.10.12 ны өдрийн 14:00 - 15:00 цагт Монгол Банхар Судлалын Холбооноос Монгол банхарын тухай танилцуулга, чөлөөт уулзалт, ярилцлага Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнгийн Байршил:
こくみん共済 coop ホール/スペース・ゼロ (SPACE ZERO), Токио
Нээлтийн ажиллагаа:
2026 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагт
Үзэсгэлэнгийн цагийн хуваарь:
2026 оны 10 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд 10:00–20:00 цагт
10 дугаар сарын 14-ний өдөр 10:00–18:00 цагт
Та бүхнийг Монголын тал нутгийн үнэнч сахиул, нүүдэлчин соёлын амьд бэлгэдэл болсон банхар нохойг уран зураг, гэрэл зургаар дамжуулан илүү ойроос танин мэдэхийг урьж байна.
Хамтран ажиллаж, дэмжиж буй байгууллагууд:
• Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам
• Mongol Art Gallery
• Монгол Банхар Судлалын Холбоо
• Монголын нохой судлалын холбоо /Mongolian Kynological Federation/
• Мянган найз групп
• “Дэлхийн” Монгол Соёлын Ассоциаци
• Asian Artists Network