images

Бүс, орон нутгийн хамтын ажиллагаа боловсролын чиглэлд өргөжиж байна

Үйл явдлын мэдээ

2026-10-05

141

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Орхон аймгийн Эрдэнэт хотын Эрдэнэт цогцолбор их сургуулиас хамтран ажиллах хүсэлт гаргасан.

Тус яам Эрдэнэт цогцолбор их сургуулийг Японы гадаад хамтын ажиллагаа, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг PSAW компанитай харилцаа тогтоох ажлыг зохион байгуулж ажилласны үр дүнд Косэн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг Японы их дээд сургуульд суралцуулах, дадлага хийлгэх, хувийн хэвшлийн байгууллагад ажиллах зэрэгт дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.