Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх С.Болорчимэг Жёорюүжи сүмд Хубилай хааны элч нарт зориулан ном хурах ёслолд оролцов
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх С.Болорчимэг Япон Улсын Канагава мужийн Фүжисава хот дахь Жёорюүжи сүмд Хубилай хааны элч нарын дурсгалыг хүндэтгэж ном хурах ёслолд 10 дугаар сарын 07-ны өдөр оролцов.
Буддын шашны Ничирэн урсгалыг баримталдаг тус сүм нь жил бүрийн 09 дүгээр сарын 07-ны өдөр ном хурж, Хубилай хааны 1275 онд цаазлуулсан 5 элчийн дурсгалыг хүндэтгэх ёслол үйлддэг ба энэ жилийн ёслол цаг агаарын байдлаас шалтгаалан 10 дугаар сарын 7-ны өдөр болсон юм.
1925 онд дээрх элч нарын дурсгалд зориулан энэ газарт тухайн үеийн тэргүүн тахилч лам гэрэлт хөшөө босгожээ. Одоо тус сүмийг 27 дахь үеийн Хамба лам тэргүүлдэг бөгөөд 500 жил өв уламжлагдан ирсэн энэхүү ёслолыг цаашид ч үргэлжлүүлнэ гэв.
Уг ёслолд Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөл мөн оролцож хүндэтгэл үзүүлэв.