images

ЧИБА ДАХЬ МОНГОЛЧУУДЫН “НАМРЫН БАЯР 2026” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

Үйл явдлын мэдээ

2026-10-04

2

Монгол иргэдийнхээ үндэсний өв уламжлал, соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзэл, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой “Намрын Баяр 2026” арга хэмжээ 10 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдаж Элчин сайд Б.Баярсайхан нээж үг хэлэн, Консулын хэлтсээс иргэдэд үйлчилгээ үзүүлэв.

Элчин сайд хэлсэн үгэндээ, Хоёр орны ард түмний харилцан ойлголцол, иргэд хоорондын хичээл зүтгэл нь Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжлав.