Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан Сага мужийн Сага, Такэо хотуудад 10 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд албан томилолтоор ажиллав.
Элчин сайд Б.Баярсайхан албан томилолтын хүрээнд Сага мужийн захирагч Ё.Ямагүчи-тэй 10 дугаар сарын 08-ны өдөр албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахад анхаарал хандуулж буйг онцлоод, Сага мужтай орон нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсрол, аялал жуулчлал, бизнес болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх асуудлаар ярилцав.
Сага мужийн захирагч Ё.Ямагүчи Сага муж нь олон улсын спортын тэмцээн болон бэлтгэл сургуулилалт зохион байгуулах томоохон төвүүдийн нэг гэдгийг онцлов. Тухайлбал, энэ оны 08 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд “NIPPON LIFE CUP 2026” олон улсын тэмцээн Сага Аренад зохион байгуулагдаж, Монгол, Японы эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ багууд хоорондоо тоглосныг дурдаад, Монгол Улстай цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэл илэрхийлэв.

Элчин сайд Б.Баярсайхан мөн Фүкүока дахь Монгол Улсын Өргөмжит Консул Ё.Мийшо, Кюүшү дэх Окинава-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн К.Шинто тэргүүтэй төлөөлөгчид болон Такэо Азийн их сургуулийн захирал Ю.Конагая-г тус тус хүлээн авч уулзан, Сага- Улаанбаатар хооронд чартер нислэг үйлдэх зэрэг хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.