images

Япон Улсад хэрэгжүүлж буй Ур чадварын дадлага тогтолцооны асуудлаар ажил хэргийн уулзалт зохион байгууллаа

Үйл явдлын мэдээ

2026-10-12

10

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, тус Элчин сайдын яам хамтран Монгол Улсаас Япон Улсад хэрэгжүүлж буй Ур чадварын дадлага тогтолцооны асуудлаар ажил хэргийн уулзалтыг 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн, Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ гадаадад ажиллах хүчин илгээхтэй холбоотой одоогийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, гадаадаас эх орондоо буцах, ажиллах хүчин илгээх, хүлээн авах мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж, тулгамдсан асуудлаа зөвлөлдөж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Ганмаа үг хэлэхдээ, ялангуяа, гадаадад ажил хөдөлмөр эрхлэх иргэн, ажиллах хүч илгээгч, хүлээн авагч, хяналт тавих нийгэмлэг, ажил олгож буй хувийн хэвшил, зохицуулалтын чиг үүрэг гүйцэтгэж буй төр гэсэн зургаан оролцогч талуудад одоо болтол мэдээллээ хуваалцах үндсэн суваггүй байсаар байна. Тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд одоогийн бодит нөхцөл байдлаа үнэлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлж, дээр дурдсан оролцогч бүх талуудын эрх ашигт нийцэх мэдээллийн нэгдсэн сүлжээ бүхий платформ байгуулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.

Аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл Япон Улсад олон жилийн турш дэд бүтэц, барилга, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, сувилахуй, зочлох үйлчилгээ зэрэг олон салбарт ур чадвар эзэмшсэн монгол иргэд эх орондоо буцахад хөдөлмөрийн зах зээл бэлэн бус, зохих ур чадварт нь нийцсэн ажлын байр, цалин хангамж байхгүй байгаа зэргийг анхаарах үзэхийг хүсэв.