images

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан Сага мужийн Сага, Такэо хотуудад 10 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд ажиллаж, Такэо Азийн их сургууль дээр илтгэл тавив.

Үйл явдлын мэдээ

2026-10-09

9

Такэо Азийн их сургуулиас "Еврази дахь олон янз байдал ба олон улсын харилцаа" сэдэвт 15 удаагийн цуврал тусгай лекцийг тус сургуулийн оюутнууд болон орон нутгийн иргэдэд зориулан зохион байгуулж, салбар бүрийн нэр хүндтэй мэргэжилтнүүдийг урьж оролцуулж байгаа аж.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан энэхүү цувралын хүрээний 3 дахь удаагийн арга хэмжээнд ийнхүү оролцож, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого ба Япон Улстай хийх хамтын ажиллагаа” сэдвээр лекц уншив.

Уг арга хэмжээнд Такэо, Фүкүока хотын иргэд, оюутнуудын төлөөлөл 60 гаруй хүн оролцлоо.

Лекцийн дараа оролцогчид Монгол Улсын аялал жуулчлалын бодлого, хоолны соёл, байгалийн нөөцийн хөгжил, боловсролын солилцоо зэрэг өргөн хүрээтэй сэдвээр санал солилцож, Монгол орныг сонирхож байлаа.