images

Японы Олон Улсын хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааны байгууллагаас ээлжит чуулганыг зохион байгуулав

Үйл явдлын мэдээ

2026-10-16

10

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх Б.Хорлоо, Атташе Б.Болортуяа нар Японы Олон Улсын хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааны байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамтын ажиллагааны чуулганд 10 дугаар сарын 16-ны өдөр оролцов.

Японы Олон Улсын хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааны байгууллага (JITCO)-аас энэ жилийн чуулганыг “Суралцагч ажилтан тогтолцоо хэрэгжүүлэхтэй холбоотой нөхцөл байдлын асуудал” сэдвийн дор зохион байгуулав.

Чуулганыг (JITCO) байгууллагын Ерөнхийлөгч Т.Тэцүро нээн мэндчилгээ дэвшүүлж, Японы Хилийн шалган нэвтрэх, оршин суух хяналтын байгууллагын Бодлогын газрын дарга Х.Яшихиро “Суралцагч ажитан тогтолцооны тухай”асуудлаар илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг хийв.

Япон Улсын Засгийн газраас ажиллах хүчний хомсдлыг нөхөхийн тулд 2027 оны 04 дүгээр сараас “Суралцагч ажилтан тогтолцоо”-г нэвтрүүлэхтэй холбогдуулан Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төслийн санал солилцож байна.