images

Японы Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагатай уулзалт хийв

Үйл явдлын мэдээ

2026-10-13

10

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Даваажаргал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн дарга Ц.Ганчимэг тэргүүтэй төлөөлөгчид Японы Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллага дээр 10 дугаар сарын 13-ны өдөр ажиллав.

Уулзалтыг нээж тус байгууллагын Ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч К.Ишигаки хэлсэн үгэндээ Японы Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих манай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийх санаачилга гаргасанд талархаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооныдарга П.Ганзориг мэндчилгээндээ Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд 2024 онд байгуулагдсан. Тус төвийг анх байгуулахдаа Япон Улсын холбогдох байгууллагуудын туршлагад үндэслэн загварчлан байгуулсан. Цаашид үйл ажиллагаагаа сайжруулахтай холбогдуулан хөгжлийн бэрхшээтэй иргэдийн болон ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг харилцаанд баримталж буй Япон Улсын бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, байнгын уялдаа холбоотой ажиллах хүсэлтэй байгаагаа онцлов.

УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Ганмаа тус уулзалтын үеэр

Япон Улсын хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдийн хөдөлмөр эрхэлж буй тоо баримтууд хэрхэн нэгтгэгдэж, бодлого шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа шинжилгээг ямар бүтэцтэй хэрэгжүүлдэг талаар тодруулав. Хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Такагива улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн статистик жил бүрийн 4 дүгээр сард гаргаж, судалгаа шинжилгээнд ач холбогдол өгч ажиллаж буйгаа танилцуулсан.

Уулзалтын үеэр Японы Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Т.Фүжий “Бид Монголын талтай хамтран ажиллах бүрэн боломжтой байна. Мөн 1981 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах, ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэх олон улсын тэмцээн болох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын олон улсын тэмцээн” (Abilympics) -ийг дэлхийн хэмжээнд тогтмол зохион байгуулж ирсэн. Монгол Улс 2031 онд тус тэмцээнийг эх орондоо зохион байгуулах боломжийг судалж үзэхийг хүсэж байна.”гэдгээ илэрхийлэв

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын олон улсын тэмцээн” (Abilympics) -ийг анх 1981 онд Япон Улсын Токио хотод зохион байгуулж байсан бол 11 дэх удаагийн тэмцээнийг Финланд Улс 2027 онд зохион байгуулахаар тогтсон аж. Мөн

Япон Улсад 2026 оны байдлаар 12 сая орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгэлтэй байна.