images

АИЧИ МУЖИЙН НАГОЯ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТАЛААР

Үйл явдлын мэдээ

2026-10-20

26

АИЧИ МУЖИЙН НАГОЯ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТАЛААР

Тус Элчин сайдын яамны Консулын хэлтсийн төлөөлөл 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Аичи мужийн Нагоя хотын “Aichi multicultural center” -д Консулын үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрийн харилцааны асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана.

Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 13:00-18:00 цаг

Хаана: Аичи муж, Нагоя хот

Хаяг: Аичи муж, Нагоя хот, Нака дүүрэг, Санномару 2-6-1

AICHI INTERNATIONAL PLAZA

Консулын үйлчилгээ:

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭР ТӨРӨЛ ХУРААМЖ /¥/

1. Итгэмжлэл, нотариат /1600 иен/

2. Иргэний шинэчилсэн бүртгэл 16 нас / 2400 иен/

3. Иргэний шинэчилсэн бүртгэл 25 болон 45 нас / 1600 иен/

4. Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /гар хурууны хээ/ 800иен/

5. Төрсний бүртгэл 1600 /иен/

6. Паспорт захиалга 8000/ иен/

7. Орчуулга, орчуулгын баталгаажуулалт /1 хуудас/ 800 иен/

8. Тодорхойлолт, лавлагаа /лавлагаа үнэ төлбөргүй бөгөөд лавлагааны орчуулгын төлбөр 800 иен/

9. Тоон гарын үсэг /үнэ төлбөргүй/ жич: иргэний үнэмлэхтэй ирнэ үү.