Токио хотын Итабаши дүүргийн Засаг дарга Т.Сакамото-той уулзаж, баяр хүргэв.
Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх С.Болорчимэг Монгол Улсын Гэгээрлийн яам (одоогийн Боловсролын яам) болон Япон Улсын Токио хотын Итабаши дүүрэг хооронд "Соёл, боловсролын солилцооны гэрээ" байгуулсны 30 жилийн ойд зориулсан тусгай арга хэмжээнд 10 дугаар сарын 16-ны өдөр оролцож, тус дүүргийн Засаг дарга Т.Сакамото-той уулзаж, баяр хүргэв.
Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд Итабаши дүүргийн Засаг дарга Т.Сакамото, ИТХ-ын дарга Ш.Танака болон ИТХ-ын төлөөлөгч Р.Манака, Ц.Сакамаки, Э.Ямаүчи, К.Иванага нарын албан ёсны бүрэлдэхүүн 2026 оны 11 дүгээр сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд уулзалтаар хамтын ажиллагааг соёл, боловсрол, хүн хоорондын солилцоо зэрэг чиглэлд гүнзгийрүүлэн хөгжүүлж ирснийг сайшааж, цаашид улам бүр өргөжүүлэх, дэвшилтэд техник, технологийн чиглэлд эрчимжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Монголын соёл, уламжлалыг сурталчлах тусгай арга хэмжээ Токио хотын Итабаши дүүргийн захиргааны байрны 1 дүгээр давхрын "Event Square" болон "Gallery Mall"-д энэ сарын 23-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй зохион байгуулагдаж байна.