Япон Улсын Айчи мужийн Нагоя хотод зохион байгуулагдаж буй “Айчи-Нагоя 2026 Азийн Паралимпын Наадам”-ын баг тамирчдыг сурвалжлах ...
Япон Улсын Айчи мужийн Нагоя хотод зохион байгуулагдаж буй “Айчи-Нагоя 2026 Азийн Паралимпын Наадам”-ын баг тамирчдыг сурвалжлах, жижиг хэмжээний баримтат кино хийхээр Улаанбаатар хотоос ирсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Тулга тавилан” телевизийн уран бүтээлч Б.Оргодол, зураглаач Ч.Гантөмөр нарыг ЭСЯ-наас Консулын хэлтсийн дарга О.Цэрэнжаргал Нагоя хотод хүргэн өгөв. Улмаар Нагоя дахь Монгол Улсын Өргөмжит консул Т.Андо-той уулзаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс ирүүлсэн албан захидлын эх хувийг гардуулан, Өргөмжит консулын газрын хамт олонд “Айчи-Нагоя 2026 Азийн Паралимпын Наадам”-д оролцож буй Монголын баг тамирчдыг дэмжин, туслалцаа үзүүлж буйд гүн талархал илэрхийлэв.