images

Японы ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Монгол ахуй, соёлтой танилцах сургалтад хамрагдлаа

Үйл явдлын мэдээ

2026-10-26

6

Японы Токио хотын Минато дүүргийн Шиба дунд болон ахлах сургуулиас 2026 онд анх удаа сайн дурын үндсэн дээр “Монголтой танилцах сургалт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд сурагчид Монгол Улсад 11 хоногийн турш нүүдэлчдийн ахуй амьдралтай танилцах сургалтад хамрагджээ.

Сурагчид “Амьдрахуйг эргэцүүлэх нь” сэдвийн хүрээнд Монголын тал нутаг дахь малчдын гэрт хонож, мал маллах, үнээ саах, ааруул, цагаан идээ хийх зэрэг өдөр тутмын ажилд гар, бие оролцов. Ингэснээр сурагчид Монголын их тал нутаг дахь нүүдлийн мал аж ахуй, хүн, байгальтайгаа зохицон амьдрах арга ухаан, хамтын хөдөлмөрийн үнэ цэнийг биеэрээ мэдэрсэн өдрүүд байсан байна.

Сургалтад хамрагдсан сурагчид хүн хоорондын харилцан туслалцаа, байгальтай зохицон орших ёс, амьдралын үнэ цэнийг илүү гүн ойлгосон талараа онцолжээ. Мөн хэлний бэрхшээлээс үл хамааран харилцан ойлголцож, нөхөрлөж болохыг энэхүү туршлагаар мэдэрсэн байна.

Тус сургуулийн зүгээс Монгол дахь энэхүү сургалтын хугацаанд сурагчид өөр өнцгөөс аливаа зүйлийг сэтгэх, бусдыг ойлгох чадварыг төлөвшүүлэх, хүн, байгалийн харилцан шүтэлцээг ойлгох зэрэг амьдралд суралцах онцгой боломж олгосон сургалт байсан гэж үзэж байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс орж танилцана уу.

https://www.yomiuri.co.jp/