images

ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТСЭЭС АИЧИ МУЖИЙН НАГОЯ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

Үйл явдлын мэдээ

2026-10-23

7

ЭСЯ-ны Консулын хэлтсээс Аичи муж болон ойр орчмын мужуудад оршин суугаа монгол иргэдэд зориулан 10 дугаар сарын 23-ны өдөр Нагоя хотын “Аичи Олон улсын төв”-ийн байранд консулын үйлчилгээ үзүүлэв.

Япон Улсад оршин суугаа монгол иргэдэд Консулын үйлчилгээ үзүүлэх үеэр иргэдийн бүртгэл, мэдээлэл, оршин суугаа бүсчлэл, хөдөлмөрийн асуудлаар илтгэл тавьж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав. Үйлчилгээ авсан иргэдээс Аичи, Гифү, Миэ зэрэг төвийн мужууд болон Нагоя хотын ойр орчмын үйлдвэрийн хотуудад тархан суудаг тул Токио дахь ЭСЯ, Осака хот дахь Ерөнхий консулын газарт очих нь газар хол, цаг хугацаа их зарцуулдаг, ирж үйлчилгээ үзүүлж байгаад талархал илэрхийлж, тогтмол хугацаанд консулын үйлчилгээ үзүүлж байх хүсэлт гаргав.

ЭСЯ-наас алслагдсан бүс нутагт суугаа иргэдэд хүрч үйлчлэх зорилт тавин ажиллаж байна.