Бүс орон нутгийн харилцаа сургуулийн өмнөх боловсролын хамтын ажиллагаагаар өргөжиж байна
Монгол Улсын Хангайн бүсийн Өвөрхангай аймгийн Хужирт сум, Япон Улсын Нагасаки мужийн Мацү-Үра хот хоорондын хамтын ажиллагаагаар дамжуулан тус сумын цэцэрлэгийн багш нар Мацү-Үра хотод зочилж, туршлага судлах дадлага сургалтад хамрагдлаа.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, хоёр багш, 4 дүгээр цэцэрлэгийн нэг багш, нийт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг Нагасаки мужийн Мацү-Үра хотын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад 2026 оны 10 дугаар сарын 2-12-ны өдрүүдэд ажиллав.
Цэцэрлэгийн багш нар Монгол ардын бүжиг, үндэсний өв соёлоо Япон хүүхдүүдэд танилцуулах, япон дөрвөн цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа, хүүхэд асрах ажиллагаанд биечлэн оролцою. Мөн цэцэрлэгүүдийн байгальд ойр орчин нөхцлийг бүрдүүлж, хүүхдийн санаачилгыг дэмжиж, тоглоомоор дамжуулан өдөр тутмын амьдрах ухаан, дадлыг сургаж хэвшүүлж байгаа сургалтын хөтөлбөр болон ашиглагдахгүй болсон зүйлсийг бүтээлчээр ашиглах арга барилаас суралцаж, дадлага хийлээ.

Дадлагажигч багш нар мөн цэцэрлэгээс зохион байгуулсан спортын наадам, арга хэмжээг үзэж сонирхсон бөгөөд энэ үеэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа нь хүүхдүүдийг тэмцээнд оролцоход зориулан бие даалгах, эмх цэгц, дэг журамд сургах, цаг баримтлах, багаар ажиллах чадвартай болгох зэргээр хэрхэн хөгжүүлж ажилласантай танилцлаа. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, ирсэн зочдыг спортын арга хэмжээнд жигд хамруулан зохион байгуулж буй байдал зэрэг нь Монголтой өөр байсныг онцолж байв.
Мацү-Үра хотын Сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан холбооноос дадлага сургалтад амжилттай хамрагдсан цэцэрлэгийн багш нарт албан ёсны гэрчилгээ гардуулж, цаашдын бүс, орон нутгийн хамтын ажиллагааг чиглэл энэ чиглэлд улам бэхжүүлэн хамтран ажиллахаар болов.