Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөлтэй уулзав
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан НҮБ-ын Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын захирал Ф.Ёоко-г 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Б.Баярсайхан уулзалтын үеэр хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монголчууд, тэдгээрийн үр хүүхдүүд суугаа орны хэлээрээ ярилцаж, сурч хүмүүжиж буйтай холбогдуулан эх хэл, түүх, соёлоо мартах эрсдэлтэй байгаа тул япон дахь хүүхдүүдэд зориулан тус яам монгол хэлний боловсрол олгох сургалтыг дэмжин ажиллаж буйгаа онцлов.
Уулзалтын үеэр Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын захирал Ф.Ёоко гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудтай холбоотой хэрэгжүүлсэн судалгааны үр дүнд үндэслэн, гадаад дахь монголчуудыг эх орондоо ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх төрийн бодлого шаардлагатай байгаа тухай хөндөв.
Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахын тулд гадаадад ажиллаж амьдарч буй өндөр ур чадвартай монгол иргэдийн оролцоо, хувь нэмэр их болохыг дурьдаад, гадаад дахь монгол иргэдийг эх орондоо ажиллаж амьдрахтай холбоотой бодлого боловсруулах ажлыг бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.