images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Үйл явдлын мэдээ

2026-11-06

13

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам нь Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.8, 4.1.9 дэх заалтуудын дагуу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан дараах өдрүүдэд амрах тул үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

- 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр (Мягмар гараг) -Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр;

- 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр (Пүрэв гараг) -Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр.

Дээрх өдрүүдэд яаралтай асуудал гарсан тохиолдолд Элчин сайдын яамны цахим шуудангаар холбогдоно уу.

Цахим шуудан: [email protected]

Жич: Элчин сайдын яам нь Япон Улсын бүх нийтийн амралтын өдрүүдэд хэвийн ажиллаж, Монгол Улсын бүх нийтийн амралтын өдрүүдэд амардаг болно.

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ